menu

Wednesday, September 30, 2015

Үгзүй хичээлийн бие даалт 2015

Орчин цагийн монгол хэл хичээлийн бүлэг сэдвийн хүрээнд уншиж, тайлбарлах үндсэн ухагдахуун
Бүлэг 1
  1. Бүтээвэр зүйн судлагдахуун, үндсэн асуудал
  2. Үг зүй, түүний судлах зүйл,  хэлзүйн утга, арга, хэлбэр, ай зэрэг үндсэн ойлголтууд, судлагдсан байдал 
  3. Үг зүй”, “Хэлбэр судлал”, “Бүтээвэр зүй” хэмээх нэр томъёоны учир
  4.  Бүтээврийн тухай судалгааны байдлын тойм
Бүлэг 2
  1. Монгол үгийн бүтцийн онцлог , бүтээвэр түүний онцлог, ангилал
  2.  Монгол үгийн бүтэц, бүтээврүүдийн байр.  Нэр ба үйл үгийн бүтцийн онцлог, зөрчих тохиолдлууд
  3. Язгуур бүтээвэр, залгавар бүтээвэр тус бүрийн утга, байр, харьцаа
  4.  Бүтээврийн хэлбэр, бүтэц, утга, үүргийн хувьслын талаарх  эрдэмтдийн үзэл баримтлал
Бүлэг 3:
  1. Үг бүтэх ёс, үг бүтэх арга, хэрэглүүр, онцлог
  2. Үг бүтэх үндсэн ба туслах аргын тухай
  3. Үг бүтээх дагаврууд, тэдгээрийн байр, онцлог
  4. Монгол хэлний үг бүтэх ерөнхий тогтолцоо судлагдсан байдал
Бүлэг 4
  1. Үгсийг аймаглах зарчим, нэр үгийг аймаглах, тус бүрийн утга хэлзүйн үүрэг
  2. Үгсийг аймаглах зарчим. Үгсийг аймаглах утга зүй, үг зүй, өгүүлбэр зүйн зарчим.
  3. Монгол хэлний үгсийг аймаглаж ирсэн тойм. Ром- Европын болон Энэтхэг, Төвдийн уламжлал
  4. Жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр, үйл үг, төлөөний үг, туслах үгсийн аймаг, тэдгээрийн утга, үүрэг, хэлзүйн шинж
Бүлэг 5
  1. Үг бүтээврийн утга, хувиргал
  2. Үг бүтээврийн утгын зүйлчлэл
  3. Үг бүтээвэр дэх баймж утга
  4. Үг бүтээврийн хувиргалын тухай
Бүлэг 6
  1. Бүтээврийн харьцаа хамаарал 
  2. Авиалбар ба бүтээврийн харьцаа хамаарал 
  3. Бүтээврийн үндсэн шинж 
  4. Бүтээвэр, холбоо үг хоёрын харьцаа хамаарал
  5.  Бүтээвэр, үг хоёрын харьцаа хамаарал
  6.  Задлаг ба нийлэг бүтцийн харьцаа хамаарал
Бүлэг сэдэв тус бүрээр бие дааж гүйцэтгэх ажлууд:



Бие даалт
Хамрах хүрээ
Хугацаа
Шалгуур
 1
Оюуны зураглал хийх            
Оюутан тус бүр
Хичээлийн явцад
Логик уялдаа холбоотой харилцан
хамаарлыг зөв гаргасан байх
Бүтээлч байх
Тайлбарлах чадвартай байх
 2
Илтгэл бичих 
Багаар
Бүлэг сэдэв тус бүрийн дараа
2-3 хэрэглэгдэхүүн ашиглах
Эх сурвалжаа дурдсан байх
Харьцуулсан, дүгнэлт, санал, үнэлгээ өгсөн байх
 3
Эхийн бүтэц дэх үгсэд үгзүйн бүрэн задлал хийх  /Д . Нацагдорж “Шувуун саарал”, Д.Батбаяр “Хонхон дуу”/
Оюутан тус бүр
Семинарын хичээлийн явцад
Үгзүйн задлал хийх аргачлалыг эзэмшсэн байх
Үгсийн аймаг тус бүрийн онцлогийг сайтар судалсан байх

Ашиглах материал

  1. Бадамдорж Д. Монгол хэлний утга судлал /Утга ялгагч авиалбар, бүтээврийн утга/ Тэргүүн дэвтэр Уб., 2001
  2. Болд  Л. Орчин цагийн монгол хэлний дагавар УБ., 1986
  3. Бямбасан П. Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, нэр үгсийн аймаг Уб., 1975
  4. Бямбасан П. Орчин цагийн монгол хэлний үгсийг аймаглах асуудалд “Шинжлэх ухаан амьдрал” 1989 №2
  5. Лувсанвандан Ш. Орчин цагийн монгол хэлний бүтэц Монгол хэлний үг нөхцөл хоёр нь УБ., 1968
  6. МУБИС Орчин цагийн монгол хэл Уб., 2011 /4 бүлэг /
  7. ШУА, ХЗХ Орчин цагийн монгол хэл Уб., 1997




Wednesday, December 17, 2014

МАХ, МХБ-ийн 2 ангийн бие даалт /2-р улирал/



МХБ -2 анги, МАХ-2 ангийн 2014-2015 оны хичээлийн 2 хагасын бие даалт
Орчин цагийн монгол хэлний үгзүй

Бүлэг сэдэв
Бие даалт
Хугацаа
Шалгуур
Орчин цагийн Монгол хэлний үгийн бүтэц
Ш.Лувсанвандан “Орчин цагийн монгол хэлний бүтэц” Уб., 1968 номны “Үгэлбэр түүнийг хэсэглэх нь бүлгээс Үг нөхцөл хоёр нь” сэдвийг уншиж товчлох
1-р долоо хоног
 
    1. Ш.Лувсанвандангийн бүтээлүүдтэй танилцсан байх
     2. Үг нь нэрлэсэн, заасан, асуусан дохио болохыг хэлний баримтаар тайлбарласан байх
      3.Нөхцөл нь харьцаа заасан дохио болохыг хэлний баримтаар тайлбарласан байх
      Үг нөхцөлийн тоо
      Үг нөхцөлийн утга
      Үг нөхцөлийн байрлал
Ш. Лувсанвандан “Орчин цагийн монгол хэлний бүтэц” Уб., 1968 номны Үг,түүнийг хэсэглэх нь сэдвийг уншиж товчлох
2-р долоо хоног
 
    1. Язгуур бүтээвэр, дагавар бүтээврийг утга, үүрэг, бүтэц, хэвшинж, байрлалаар нь ялган тайлбарласан байх


Sunday, October 26, 2014

Бие даалт



Авиазүй хичээлээр оюутны бие даан гүйцэтгэх даалгавар
2014 оны 1-р улирал 

Бие даалтын ажил
Хамрах хүрээ
Хугацаа
Үнэлгээний шалгуур
1.

Эсээ бичлэг
Сэдэв
“Авиа ба авиалбар”

МХУЗ-2
МАХ-2

Х. 30
  •       Сэдэв агуулгаа ойлгосон байх
  •       Онолын ойлголтоо бүрэн илэрхийлсэн байх 
  •            ШУ баримт эшлэл зүүлтийг зөв ашигласан байх
  •        Мэргэжлийн нэр томьёо, үг хэллэгийг зөв хэрэглэсэн байх
  •         Бичлэгийн шаардлага хангасан байх ( найруулгын болон зөв бичгийн алдаагүй байх )

2.
Бие даалтын ажил
Сэдэв
“ ....” оюутны сонгосон авиалбарын үндсэн шинж онцлог, гарал , сэлгэц
МХУЗ-2
МАХ-2

Х.30
  • ШУ–ны судалгаа шинжилгээ хийх аргазүй эзэмших
  • Учир шалтгааны холбоо хамаарлыг зөв тодруулсан байх
  •  Мэргэжлийн холбогдох ном, сурах бичиг, судалгааны бүтээлүүдийг ашигласан байх
  • Дүгнэлтээ зөв илэрхийлсэн байх
  • Онолын ойлголтоо бүрэн илэрхийлсэн байх
3.
Ном товчлол

МХУЗ-2
МАХ-2
1Улирал
Бүлэг сэдэв тус бүрээр товчилж үзүүлэх
  •              Авиазүйн холбогдох ном, сурах бичиг судалгааны бүтээлээс 2-3 ыг сонгон лекцтэй харьцуулж аналзиз хийсэн байх
  •              Номын товч танилцуулга бичих
4.
Тулгуур дохио
МХУЗ-2
МАХ-2
Багаар ажиллах

ХI. 13
XI. 11
Авиазүйн талаар судалсан материалаа цэгцлэн тулгуур дохио хийх
  • Авиазүйн үндсэн ойлголт
  • Авиалбарзүй
  • Монгол хэлний авианы бүрэлдэхүүн тогтолцоо

Ашиглах хэрэглэгдэхүүн
1.      МУБИС “ ОЦМХ” Уб.,2008
2.      Мөөмөө. С “Ерөнхий хэлний шинжлэл” Уб .,1996
3.      Мөөмөө. С “Монгол хэлний авиазүй” Уб .,1979
4.      Надмид.Ж, Санжаа Ж “Орчин цагийн монгол хэлний авиазүй” Уб., 1993
5.      Лувсанвандан.Ш “Орчин цагийн монгол хэлний бүтэц” /Авиа авиалбар хоёр нь / Уб ., 1967
6.      Д.Төмөртогоо “Монгол хэлний түүхэн хэлзүй” /Монгол хэлний түүхэн авиазүй 1-р дэвтэр / Уб 1992