menu

Thursday, February 6, 2014

"Орчин цагийн монгол хэлний үгзүй" хичээлийн стандарт



“ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГ ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
MORPHOLOGY OF CONTEMPORARY MONGOLIAN
  • Мэргэжлийн индекс: D 141100
  • Хичээлийн код: mong 234                  
  • Кредит: 3
  • Хамрах хүрээ: Монгол хэл Уран зохиолын багш, Монгол Англи хэлний багшийн 2-р ангид IY улиралд 2/2
  • Судлах нийт цаг: 64 цаг
    • Үүнээс:
      •  лекц 32
      • семинар 32
  • Хичээлийн залгамж холбоо:
    • Босоо тэнхлэгээр:
      • Өмнө: Орчин цагийн монгол хэлний авиазүй, Орчин цагийн монгол хэлний үгийн сан утгазүй, Монгол бичиг
      • Дараа: Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй, Эх судлал
    • Хэвтээ тэнхлэгээр: Сэтгэл судлал, Логик, Математик
  • Хичээлийн зорилго: Мэргэжлийн ангийн оюутнуудад үгзүйн үндсэн ойлголтуудыг утга зохиолын хэлний баримт хэрэглэгдэхүүнээр дамжуулан хялбар дөхөм ойлгуулах, үгзүйн бүрэн задлал хийх аргачлал, дэс дарааллыг эзэмшүүлэх
  • Агуулгын хүрээ: Үгзүйн талаарх үндсэн ойлголтууд, судлагдахуун, үг бүтэх ёс, монгол үгийн бүтэц, бүтээврүүдийн байр, харьцаа, үгсийн аймаг, түүний тогтолцоо, тус бүрийн утгазүй хэлзүйн онцлог
  • Оюутны эзэмших мэдлэг:
-       Үгзүй судлагдахуун, үндсэн асуудал
-       Монгол хэлний үг бүтэх ерөнхий тогтолцоо
-       Бүтээвэр, түүний онцлог, ангилал /Язгуур, дагавар, нөхцөл бүтээвэр/
-       Нэр ба үйл үгийн бүтцийн онцлог, зөрчих тохиолдлууд
-       Үг бүтэх үндсэн болон туслах арга
-       Гол болон туслах үгсийн аймаг, тус бүрийн утгазүйн болон хэлзүйн шинж
-       Зэрэгцээ ба угсраа үг
  • Оюутны эзэмших чадвар:
-       Эхийн бүтцэд орсон үгийг утгат хэсгээр задлахдаа, язгуур бүтээврийг зөв олж, бүтээвэр тус бүрийн утга, үүрэг, байр, харьцааг тодорхойлж тайлбарлах
-       Эх, өгүүлбэрт орсон үгийн бүтсэн аргыг зөв тодорхойлох
-       Эхээс үгсийн аймгийн үг бүрийг ялган таних
-       Эх, өгүүлбэрийн доторх үгсийг үгсийн аймгаар ангилж, үгсийн аймгийн задлал хийх чадвартай болох
-       Эх, өгүүлбэр доторх үгэнд бие даан үгзүйн бүрэн задлал хийн бичиж, тайлбарлах чадвар эзэмших
-       Өвөрмөц хувилалтай 20 үгэнд үгзүйн бүрэн задлал хийх
-       Үгийг утга, бүтэц, хувиргал, соёлын талаас задлан шинжлэх
-       Холбоо үгийг холбоо, арга, хэрэглүүр, бүтцээр нь тайлбарлах
Төгсөв.

No comments:

Post a Comment