menu

Thursday, February 6, 2014

“Хүн байх ухаан” хичээлийн агуулга



Хүн байх ухаан” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Лекц 16
Семинар 32
Хичээлийн зорилго:
Бие даан суралцах чадвартай, өөртөө итгэлтэй, зорилго хүсэл тэмүүлэлтэй багш бэлтгэх

Бүлэг сэдэв
Ээлжит хичээлийн сэдэв
Цаг
  Хүрэх үр дүн
Үнэлгээний шалгуур


Хүн байхын учир
1.
Зөв үг яриа
2
Ø  Өөрийгөө танин
мэдсэн, өөртөө итгэлтэй
Ø  Эерэг зөв дадал чадвар эзэмшсэн
Ø  Сэтгэлийн боловрол эзэмшсэн бие хүн төлөвших

Өөрөө өөрийгөө үнэлэх
Бусдыг үнэлэх

Өөртөө болон бусдад гэм хохиролтой муухай үгнээс зайлсхийж, дэм өгөх сайн сайхан үгс хэлж сурах
Бүтэхгүй зүйл бодохоо больж, аль болох өөдрөг сайхан зүйл бодох
Аливаа зүйлийн сайн сайхан талаас нь харж, өөдрөг үзлийг өөртөө бий
Бусдад хариу нэхэлгүй туслах дуртай болох
Анхаарч сонирхсон зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодож, түүнд үнэлэлт дүгнэлт өгч сурах
Өөрийн гэсэн тодорхой зорилго, хүсэл тэмүүлэлтэй болох
Аливаад төвлөрөх чадвараа хөгжүүлэх

2.
Зөв бодол санаа
2
3.
Зөв хандлага
2
4.
Зөв үйл
2
5.
Зөв амьдрал буюу хайр хүндэтгэл
2
6.
Зөв эргэцүүлэл
2
7.
Зөв тэмүүлэл буюу хүсэл мөрөөдөл
2
8.
Зөв бясалгал буюу төвлөрөл
2

Семинар 32 цаг

Бүлэг сэдэв


Ээлжит хичээлийн сэдэв

Цаг

Хүрэх үр дүн, мэдлэг чадвар хэрэглээ

Үнэлэх аргачлал, даалгавар


1.

Зөв үг яриа

4

Эрүүл биетэй, саруул ухаатай , сайхан сэтгэлтэй байж Хүн- ийг цогцоор нь илэрхийлдэг байна.


Үгийн үнэ цэнийг ойлгох


Ээлжит хичээлийн сэдвийн дагуу асуултаар хөтөлж хичээлийг явуулахдаа оюутны өөрөө өөртөө, бусдад хандах хандлагыг эсээ бичүүлэх, ярилцлага , маргаан мэтгэлцээ зохиох, туршаад үзэх  зэрэг аргазүйг хэрэглэнэ.

Ø  Чамд энэ гурвын аль нь байгаа вэ? Энэ шаардлагыг хангаж чадаж байна уу? Эргэцүүлэл, ярилцлага хийх.
Ø  Үгийн сангаа цэвэрлэсэн аргаас ярилцах, бусдыг баярлуулах сайхан үгсийг хэлэх, тэмдэглэх

Хүн байхын учир

2.

Зөв бодол санаа

4

Хүний гадаад ба дотоод ухамсрын тухай
Ø  “Санаа сайн бол заяа сайн” гэх хэлцэд тулгуурлан өөрийнхөө сайн болон муу үйлийн тухай эргэцүүлэн ярилцах, эсээ бичих

3.

Зөв хандлага

4

Итгэл бол хүний агуу их нөөц, нуугдмал хүчийг ашиглах түлхүүр юм.
Ø  Өөртөө итгэлтэй байх.Өөртөө итгэх бусдад итгэх нь ялгаатай юу? Чи өөрийгөө хуурч байсан уу? гм асуудал дэвшүүлсэн мэтгэлцээн, ярилцлага  зохиох

4.

Зөв үйл

4

Амьдрах чадварт суралцах, хариу нэхээгүй тус
Ø  Талархал горьдолгүй халамж хайр, эд баялгийг бусдад өгч байсан уу?
Энэ нь та өөртөө л тусалж буй хэрэг юм. Шашны болон нийгмийн шинжлэх ухаантай холбон ярилцах.

5.

Зөв амьдрал буюу хайр хүндэтгэл

4

Хайр, хүндэтгэл бол агуу их хүч юм.
Ø  Хайр яагаад агуу вэ? Учир нь чи хэнийг, юуг хайрлаж болох вэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Өөрийгөө хайрлаж хүндэтгэж байгаа хүн бусдыг хайрладаг гэдэгтээ санал нийлдэг үү?

6.

Зөв эргэцүүлэл
4
Хэнийг уучилж болох вэ?
Ø  Хэн нэгнийг уучлахгүй байх нь шийтгэл мөн үү? Чи түүний оронд байсан бол ?

7.

Зөв тэмүүлэл буюу хүсэл мөрөөдөл
4
Хүсэл мөрөөдөл, буюу цөхрөлтгүй зан чанар төлөвших
Ø  Зөвхөн хүсч мөрөөдөөд л байдаг уу, түүндээ хүрэхийн тулд шургуу хөдөлмөрлөх, цөхрөлтгүй оролдох тэсвэр тэвчээр чамд байдаг уу?

8.

Зөв бясалгал буюу төвлөрөл
4
Өөрөө өөрийгөө сонсох
Ø  Бясалгал хийж сурснаар биеэ барих чадвартай, уур уцааргүй, цэгтэй өөдрөг эрч хүчтэй болдог. Хамгийн хурднаар яаж тайвшрах вэ?

No comments:

Post a Comment