menu

Wednesday, September 30, 2015

Үгзүй хичээлийн бие даалт 2015

Орчин цагийн монгол хэл хичээлийн бүлэг сэдвийн хүрээнд уншиж, тайлбарлах үндсэн ухагдахуун
Бүлэг 1
  1. Бүтээвэр зүйн судлагдахуун, үндсэн асуудал
  2. Үг зүй, түүний судлах зүйл,  хэлзүйн утга, арга, хэлбэр, ай зэрэг үндсэн ойлголтууд, судлагдсан байдал 
  3. Үг зүй”, “Хэлбэр судлал”, “Бүтээвэр зүй” хэмээх нэр томъёоны учир
  4.  Бүтээврийн тухай судалгааны байдлын тойм
Бүлэг 2
  1. Монгол үгийн бүтцийн онцлог , бүтээвэр түүний онцлог, ангилал
  2.  Монгол үгийн бүтэц, бүтээврүүдийн байр.  Нэр ба үйл үгийн бүтцийн онцлог, зөрчих тохиолдлууд
  3. Язгуур бүтээвэр, залгавар бүтээвэр тус бүрийн утга, байр, харьцаа
  4.  Бүтээврийн хэлбэр, бүтэц, утга, үүргийн хувьслын талаарх  эрдэмтдийн үзэл баримтлал
Бүлэг 3:
  1. Үг бүтэх ёс, үг бүтэх арга, хэрэглүүр, онцлог
  2. Үг бүтэх үндсэн ба туслах аргын тухай
  3. Үг бүтээх дагаврууд, тэдгээрийн байр, онцлог
  4. Монгол хэлний үг бүтэх ерөнхий тогтолцоо судлагдсан байдал
Бүлэг 4
  1. Үгсийг аймаглах зарчим, нэр үгийг аймаглах, тус бүрийн утга хэлзүйн үүрэг
  2. Үгсийг аймаглах зарчим. Үгсийг аймаглах утга зүй, үг зүй, өгүүлбэр зүйн зарчим.
  3. Монгол хэлний үгсийг аймаглаж ирсэн тойм. Ром- Европын болон Энэтхэг, Төвдийн уламжлал
  4. Жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр, үйл үг, төлөөний үг, туслах үгсийн аймаг, тэдгээрийн утга, үүрэг, хэлзүйн шинж
Бүлэг 5
  1. Үг бүтээврийн утга, хувиргал
  2. Үг бүтээврийн утгын зүйлчлэл
  3. Үг бүтээвэр дэх баймж утга
  4. Үг бүтээврийн хувиргалын тухай
Бүлэг 6
  1. Бүтээврийн харьцаа хамаарал 
  2. Авиалбар ба бүтээврийн харьцаа хамаарал 
  3. Бүтээврийн үндсэн шинж 
  4. Бүтээвэр, холбоо үг хоёрын харьцаа хамаарал
  5.  Бүтээвэр, үг хоёрын харьцаа хамаарал
  6.  Задлаг ба нийлэг бүтцийн харьцаа хамаарал
Бүлэг сэдэв тус бүрээр бие дааж гүйцэтгэх ажлууд:



Бие даалт
Хамрах хүрээ
Хугацаа
Шалгуур
 1
Оюуны зураглал хийх            
Оюутан тус бүр
Хичээлийн явцад
Логик уялдаа холбоотой харилцан
хамаарлыг зөв гаргасан байх
Бүтээлч байх
Тайлбарлах чадвартай байх
 2
Илтгэл бичих 
Багаар
Бүлэг сэдэв тус бүрийн дараа
2-3 хэрэглэгдэхүүн ашиглах
Эх сурвалжаа дурдсан байх
Харьцуулсан, дүгнэлт, санал, үнэлгээ өгсөн байх
 3
Эхийн бүтэц дэх үгсэд үгзүйн бүрэн задлал хийх  /Д . Нацагдорж “Шувуун саарал”, Д.Батбаяр “Хонхон дуу”/
Оюутан тус бүр
Семинарын хичээлийн явцад
Үгзүйн задлал хийх аргачлалыг эзэмшсэн байх
Үгсийн аймаг тус бүрийн онцлогийг сайтар судалсан байх

Ашиглах материал

  1. Бадамдорж Д. Монгол хэлний утга судлал /Утга ялгагч авиалбар, бүтээврийн утга/ Тэргүүн дэвтэр Уб., 2001
  2. Болд  Л. Орчин цагийн монгол хэлний дагавар УБ., 1986
  3. Бямбасан П. Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, нэр үгсийн аймаг Уб., 1975
  4. Бямбасан П. Орчин цагийн монгол хэлний үгсийг аймаглах асуудалд “Шинжлэх ухаан амьдрал” 1989 №2
  5. Лувсанвандан Ш. Орчин цагийн монгол хэлний бүтэц Монгол хэлний үг нөхцөл хоёр нь УБ., 1968
  6. МУБИС Орчин цагийн монгол хэл Уб., 2011 /4 бүлэг /
  7. ШУА, ХЗХ Орчин цагийн монгол хэл Уб., 1997




No comments:

Post a Comment