menu

мэдээ, мэдээлэл



Хэлний шинжлэл
Хүний зан төлөвийг адгуус амьтдынхаас ялгаварлаж өгдөг чухал хүчин зүйлийн нэг нь хэл бөгөөд ингэхлээр сэтгэл судлаачид хэлийг өөрийн судалгааны зүгээс харах нь аргагүй. Мөн соёл иргэншил судлаач буюу угсаатны зүйчид хэл соёлын холбоог эрж хайх ажилдаа, гүн ухаантнууд утга санаа, учир шалтгааныг эрж хайхдаа, өнгөрсөн үеийн түүх дурсгалыг шинжлэн үзэхдээ түүхчид ч хэлшинжлэлийн асуудалтай ямагт тулгарч байдаг билээ. Тэрчлэн харилцаа холбооны инженер техникийн ажилчид, компьютер техникийн инжерүүд, программистууд ч гэсэн хүний хэл яриаг утас цахилгаан радио долгионоор дамжих, хэрхэн илэрхийлэхэд хэлийг чухалчлан үзнэ. Энэ мэтээр олон салбарт төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс хэлийг сонирхохдоо өөр өөрийн судалгааны зүгээс тухайн мэргэжлийн талаасаа буюу хэлийг дагалдуулан судлах зорилгын үүднээс ханддаг байна. Харин хэл шинжээчид хэл судлах ажлыг цорын ганц гол зорилгоо болгон анхаарч хэлний тогтолцоонд ихээхэн анхаарч судалсаар байна.
Хэлний шинжлэл болон хэлний мэдлэг шаардах зарим нэг мэргэжлийн хоорондох харьцаа нь ямар нэгэн цэвэр онолын хими буюу химийн инженерийн хоорондох харьцаа лугаа нэгэн адил юм. Хэрэв химийн инженер хүн нэгэн найрлагын чанарыг сайжруулж түүний үйлдвэрийн ашгийг дээшлүүлье гэвэл дан ганц инженерийн ур чадвараар гүйцэтгэж чадахгүй бөгөөд арга буюу ерөнхий химийн онолоос харж үзэхэ болно. Үүнтэй адил аль ч мэргэжлийн хүмүүс хэлний асуудалтай холбоотой зүйл, түүний мөн чанарыг мэдэхийн тулд хэл шинжлэлчдийн онолоос харах хэрэгтэй болно.
Гэхдээ онолын хэл шинжлэл хавсарга буюу хэрэглээний хэл шинжлэлийн хоорондох харьцаа нь тийм ч амар байдаггүй нь өнөөгийн хэл шинжлэлийн туршлагаас харагдаж байдаг. Тухайлбал хэрэглээний хэл шинжлэл, тэр тусмаа аливаа ухааны нэр томьёо нь хэл шинжлэлийн гэхээсээ цаад мэргэжлийнхээ ухагдахуун, хэрэглээтэй холбогдож байдаг тул онолын хэл шинжлэлээс зайтай гэж үзэх юм. Имй тохиолдолд хэл шинжлэлийн өв сан баяжиж байдаг. Уламжлалт ойлголтоор олон төрөл шинжлэх ухааныг байгаль, нийгэм, гүн ухааны гэсэн гурван үндсэн чиглэлд хуваадаг. Байгалийн ухаан нь байгаль дэлхийп юмс үзэгдэл, тэдгээрийн хөгжлийн зүй тогтол хуулийг судалдаг. Хүний нийгэм, түүний түүх, хөгжил, зүй тогтлыг нийгмийн шинжлэх ухаан судалиа. Гүн ухаан нь байгаль дэлхий, хүний нийгмийн тухай онолын суурь болдог.

Бүх торлийи шинжлэх ухаан гүнзгийрэн хөгжиж, эрч хүчтэй урагшилж байгаа өнөө үед байгаль, нийгмийн шинжлэх ухааны зааг дээр олон салбар шиижлэх ухаап бий болж, шиижлэх ухаан хоороидын уялдаа улам нарийсч, хүн товт судалгаа өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн өнгө төрх болж байна. Хэл бол маш нарийн үзэгдэл, хүний үйл ажиллагааны бүхий л хүрээнд чухал үүрэг гүйцэтгэдэг тул түүиийг судлахад олон шинжлэх ухааны хүчин оролцоо хэрэгтэй. Учир иймд хэлшинжлэл бусад шинжлэх ухаантай хэрхэн холбогдох вэ? гэсэн асуудал гарч ирдэг. Хэлшинжлэл нь уг чанартаа иийгмийн шипжлэх ухаан бөгөөд бусад байгаль, иийгмийн олон шинжлэх ухаантай шууд болон дам холбоотой. Үүнд юуны өмно түүх, нийгэм, социологи, хуучны судлал, угсаатны судлал, газарзүй, сэтгэл судлал, биологи, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, хэлбичиг судлал, физиологи, биологи, хүн судлал, физик, математик, залуурзүй, тэмдэг судлалын холбоо хамаарлыг аихаарах нь чухал юм. Гүн ухаан, учир шалтгааны ухаан нь хэлшинжлэлийн онол, аргазүйн үндэс болдог.


Хэл шинжлэл нь бүтэц байгууллын хувьд хэлний авиаг судлах авиа зүй, тухайн хэлийг бүрдүүлж байдаг үгсийн хэлбэр, түүх, илэрхийлэх утгын талыг судалдаг хэлзүй, үндэстний нэгдмэл хэлний хүрээн дотор тодорхой нутаг дэвсгэрт оршин суугчдын хэлний онцлогтой холбоотой нутгийн аялгуу зэрэг салбарууд бий. Хэлшинжлэл, түүнтэй холбоотой олон төрол шинжлэх ухаан нь харилцан биенээ баяжуулж аль алиныхаа урагшлан хогжихөд тус нэмэр болж байдаг. /Томтогтох/
Хэл шинжээч
Фердинанд де Соссюр

( 1857-1913 )
Өөрийн хөдөлмөрөөрөө танин мэдэхүйн бүхэл бүтэн салбарыг нуруундаа үүрч явсан эрдэмтэд байдаг. Швейцарийн агуу хэл шинжээч Фрединанд де Соссюр ганцаар зогсохгүй хэд хэдэн шинжлэх ухааны урсгалын эх үндсийг тавьсан. Тэр хэл судлал дахь социологийн сургуулийн анхдагч нь байв. Түүнээс гадна Соссюрын хэл шинжлэлийн концепцийн олон үзэл санаа орчин үеийн хэл судлалын өөр нэг урсгал болох бүтцийн хэл шинжлэлийг бүрэлдэн бий болох үндэс суурь болсон юм.
Амьд ахуй цагтаа Соссюр бүтээлүүдээ тун бага хэвлүүлж байсан. Харин түүнийг нас барсны дараа А.Сеше, Ш.Балли нар багшийнхаа гол ажил болох “Орчин үеийн хэл шинжлэлийн курс” цуврал лекцийг хэвлүүлэхэд 600 хуудас бүхий нэг л боть болсон аж. Гэхдээ хэмжээ нь бага ч үнэхээр гайхамшигтай бүтээлүүд байсан учир өнөөдөр ч дэлхийн хэл шинжлэлийг “тэжээсээр” байна.
1. Соссюр хэлийг элемент нэг бүр нь бусад элементүүдээрээ тодорхойлогдож байдаг тэмдэгтүүдийн бүхэл систем гэж үзсэн. Тэр хэлийг бусад тэмдгийн системүүдтэй харьцуулж үзээд “нийгмийн амьдрал дахь тэмдгүүдийн амьдралыг судалдаг” шинжлэх ухаан бий болгох зайлшгүй хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн. Үүгээрээ тэрээр семиотик нэртэй хэл судлалын нэг шинэ салбарын үндсийг тавьсан.
2. Соссюр хэл ба яриаг хоорондоо ялгаатай гэж үзсэн. Яриа тохиолдлын, чухал биш онцлогуудаар дүүрэн байдаг. Харин хэл бол абстракци бөгөөд “цэвэр хэл шинжлэлийн харилцааны систем”. Мөн тэрээр хэл шинжлэл бол зөвхөн хэлийг л судлах ёстой, яриа бол хэл шинжлэлийн бус шинжлэх ухааны объект гэж үзэж байв.


      
3. Соссюраас өмнөх үеийн хэл судлалд хэлний баримтуудад түүхийн үүднээс ханддаг байсан. Харин Соссюр анх удаа энэхүү хандлагыг диахронический (түүхийн) болон синхронический хэмээн хоёр ангилж, сөргүүлэн тавьсан юм. Хэл нь харилцааны систем учир энэхүү системийг синхронический хандлагаар буюу “цаг хугацааны” ойлголтоор судалж,таньж болно. Учир нь цаг хугацаа системийн холбоосыг эвдэлдэг. Соссюр энэ үзлээ хамгаалахын тулд хэлийг шатартай харьцуулсан байдаг. Бид шатар тоглохоор суухад тэрхүү шатрын дүрсүүдийг чухам ямар материалаар хийсэн нь тийм ч чухал биш, тоглоомын дүрэм, дүрсүүдийн ач холбогдлыг л мэдсэн байх хэрэгтэй. Үүнтэй ижил хэлний бүтэц, яаж ажилладгийг ойлгохын тулд түүний ач холбогдлын систем, энэхүү системийн зохион байгуулалтыг мэдэх шаардлагатай. Түүнээс энэ систем хэрхэн үүссэн, түүний элементүүд түүхийн ямар замыг туулсан нь тийм ч ач холбогдолтой биш юм.
Ф.де Соссюр гайхамшигтай багш байв. Тэр 20 гаруй жилийн турш Женевийн их сургуульд багшилж, хожим алдартай хэл шинжээчид болсон бүхэл бүтэн үеийг бэлтгэн гаргасан юм. Түүний шавь нараас дурьдвал А.Мейе, А.Сеше, Ш.Балли, М.Граммон гэх мэт.
/Хэл шинжлэлийн нэвтэрхий толиос/



      

1 comment:

  1. Хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа

    ReplyDelete