menu

Эсээ, найруулгазүй

 Эсээ




“МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГА, ЭСЭЭ БИЧЛЭГ” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ


·                     Мэргэжлийн индекс  D141100        
·                     Хичээлийн код    huma115
·                     Кредит        3 кр



·                     Хамрах хүрээ         Багш мэргэжлийн ангийн 1–р ангид I улиралд 0/2, II улиралд 0/4   
·                     Судлах цаг             Нийт цаг:  96
Үүнээс                    семинар 96 цаг
                                   

                                         
·                       Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
·         Сургалтын өмнөх:     ЕБС-ийн монгол хэлний хичээлтэй
·         Сургалтын дараах:   Сурган хүмүүжүүлэх зүй
o   Хэвтээ тэнхлэгээр  англи хэл, хүмүүнлэгийн ухаан 1,2, нийгмийн ухаан 1,2
Хичээлийн зорилго:
Эсээнээс ертөнцийг танин мэдэж, өөрийгөө илэрхийлэх арга замаа олох, сонгох болон бусдыг ойлгох, бусадтай хамтран ажиллах, эх хэлээрээ зөв, чөлөөтэй ярих, бичих, унших арга барилтай, зөв бичих чадвар дадалтай болох.  
·         Агуулгын хүрээ: Найруулгын төрөл, хэв маяг, найруулгын шаардлага, найруулгын алдааны тухай, эсээ бичлэгийн үүсэл, хөгжил, онцлог, эсээ задлах болон бичих аргазүй, уран сайхны, сэтгүүлзүйн, судалгаа шинжилгээний, гүн ухааны чиглэлийн эсээний онцлог, авиазүй, үгзүй, өгүүлбэрзүйн холбогдолтой зөв бичих дүрэм
·         Оюутны эзэмших мэдлэг: найруулан бичихүй, эсээ бичихүй, зөв бичихүй
·         Оюутны эзэмших чадвар: найруулгын болон зөв бичгийн алдаагүй найруулан бичих, эсээ бичих
Боловсруулсан багш Г.Даваажаргал
 Төгсөв.



“Эсээ, найруулгазүй” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө
Дадлага
Хичээлийн сэдэв
Цаг
Аргазүй
Хүрэх үр дүн
Дүгнэлт
1.     
Бүтээлчээр унших, бичих тухай /холбогдох дасгал дээр ажиллах/
2
Ухамсартай, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурласан байх зарчим дээр үндэслэн, эх бичвэрүүд дээр бүтээлчээр унших, бичих, ярих суралцагчдын үйл ажиллагааг голлож хичээлийг удирдана.
Эх бичвэрүүдийг бүтээлч арга хэрэглэн унших тэмдэглэл хийх, тэмдэглэлээ ашиглан ярих, бичих
2.     
Эх гэж юу болох, эхийн найруулга, түүнд тавигдах шаардлага/холбогдох дасгал дээр ажиллах/
2
Эхийн найруулга, ангилал, хувиргалд холбогдох онолын ойлголтыг мэдээллийн технологийн тусламжтайгаар  схем диаграмм зэргийг ашиглан системтэй, уялдаа холбоотой мэдлэгийг эзэмшүүлж, онолын мэдлэгээ бүтээлчээр ашиглах арга замыг олж авахад оюутанд туслах зорилготойгоор, орчин үеийн сургалтын идэвхитэй аргуудыг ашиглан хичээлийг удирдана.
Эхийг найруулан бичихдээ, найруулгын шаардлага хангасан, найруулгын алдаагүй бичиж сурах, эхэд хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох хувиргал хийж чадвар дадалтай болно.
3.     
Эх, түүний ангилал/холбогдох дасгал дээр ажиллах/
4
4.     
Эхэд хувиргал хийх аргууд/холбогдох дасгал дээр ажиллах/
4
5.     
Авиазүйн холбогдолтой зөв бичих дүрэм
6
Үгэнд орсон авиа үсэг, тэдгээрийн онцлог, үүрэг, байр, харьцаа, зохицол зэрэгт шаардагдах дүрмийн бичлэгийг тайлбарлана, дасгал ажиллана. Цээжээр бичнэ, тест зохиолгоно.
Авиазүйн холбогдол бүхий дүрэмтэй холбоотой үгсийг зөв бичих чадвартай болох
6.     
Эсээний зохиогчийн санааг тайлбарлах нь
2
Эсээ, эх дэх зохиогчийн санааг тайлбарлахдаа, харилцан ярианы арга хэрэглэж, багаар хамтран ажиллаж шийдэлд хүрнэ.
Зохиогчийн санааг олж тайлбарлан хэлэлцэх
7.     
Эсээ хэрхэн бичих тухай
4
Эсээ бичих, үе шат, алхмуудын тухай мэдээллүүдийг системтэй үзүүлж, тодорхой сэдвийн дор төрөл бүрийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан баримт хэрэглэгдэхүүн цуглуулах, түүнийгээ боловсруулах аргазүйтэй болгоход сургалтыг чиглүүлнэ.
Баримт хэрэглэгдэхүүн цуглуулах, боловсруулах, засах, нягтлах, бичих төлөвлөгөө гаргах
8.     
Баримт хэрэглэгдэхүүн цуглуулах тухай, түүнийг эсээ бичихэд ашиглах нь
4
9.     
Үгзүйн холбогдолтой зөв бичих дүрэм
6
Үг товчлон бичих, үгийн үе үндэс, утгат хэсгийг зөв бичихэд шаардагдах дүрмийн бичлэгийг тайлбарлан, дасгал ажиллана. Цээжээр бичнэ, тест зохиолгоно.
Үгзүйн холбогдол бүхий дүрэмтэй холбоотой үгсийг зөв бичих чадвартай болох
10.  
Догол мөрөөр утга санааг илэрхийлэн эсээ бичих нь
4
Догол мөр буюу цогцолбор, цогцолбор дахь түлхүүр өгүүлбэрийг хэрхэн зохиох тухай ойлголтыг олгож, эсээ бичих дадлага хийлгэнэ.
Догол мөрөөр утга санааг илэрхийлэн эсээ бичих чадвар эзэмшинэ.
11.  
Нийтлэлийн эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
Нийтлэлийн болон судалгааны эсээг уншиж танилцан, түүнд задлал хийж, улмаар баримт хэрэглэгдэхүүн цуглуулан боловсруулалт хийж эсээ бичих дадлага хийлгэнэ.
Нийтлэлийн болон судалгааны эсээ, түүнд задлал хийж улмаар  эсээ бичих чадвар дадал эзэмшинэ.
12.  
Судалгааны эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
13.  
Өгүүлбэрзүйн холбогдолтой дүрэм
6
Эõ äîòîð ºã¿¿ëáýð¿¿äèéã çºâ áè÷èõ, óòãûã íü òîäðóóëàõ çîðèëãîîð õýðýãëýãäýõ áè÷ëýã, öýã òýìäãèéí òóõàé ä¿ðмийг тайлбарлан, дасгал ажиллуулна. Цээжээр бичнэ, тест зохиолгоно.
Өгүүлбэрзүйн холбогдол бүхий дүрэмтэй холбоотой үгсийг зөв бичих чадвартай болох
14.  
Албан хэргийн эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
Албан хэргийн болон уран сайхны эсээг уншиж танилцан, түүнд задлал хийж, улмаар баримт хэрэглэгдэхүүн цуглуулан боловсруулалт хийж эсээ бичих дадлага хийлгэнэ.
Албан хэргийн болон уран сайхны эсээг эсээ, түүнд задлал хийж улмаар  эсээ бичих чадвар дадал эзэмшинэ.
15.  
Уран сайхны эсээ, түүнд задлал хийх нь, эсээ бичих дадлага
4
16.  
Өөрсдийн бичсэн эсээнд анализ хийж харилцан ярилцах
4
Бичсэн эсээгээ харьцуулах, анализ хийх, бие биедээ зөвлөгөө өгөх, туршлага солилцох
Эсээ бичих, анализ хийх чадвар дадалтай болно.
Төлөвлөгөө боловсруулсан багш Г.Даваажаргал

No comments:

Post a Comment